Day1. Гүйлт №1. Өнөөдрөөс амьдралд амьдарсан шиг амьдарч, өрсөлдөөнтэй хатуу ширүүн хурдтай энэ нийгэмд өрсөлдөж, шилдэг нь байж жинхэнэ хүн шиг хүн байхын төлөө ажиллаж амьдрахаар шийдлээ. Жинхэнэ хүн гэж ямар хүнийг хэлдэг. Тэрхүү жинхэнэ хүнд хүрэхийн төлөө өөрийгөө хэрхэн боловсруулж, бэлтгэх талаар хэсэг эргэцүүлж бодлоо. Ингээд ямарваа нэг ажил тодорхой дэс дараалалтай, зохион байгуулалттай байх ёстойг ойлгож шат дараалалтай өдөр бүр шинэ шинэ зүйлийг сэдэн хийж, цаашид тогтмол заншил хэвшил болгон амьдрах хэрэгтэй юм. Эхний удаад хүн бол эрүүл бие мах бодитой байх ёстой. Тиймээс эрүүл мэндийн эх үндэс гэдэг бол хөдөлгөөн гэдэг. Ингээд өнөөдрөөс эхлэн долоо хоногт 3-4-н удаа гүйж байхаар шийдлээ. Ажил 18.00-д тардаг. Гэртээ хариад хоол ундаа бэлтгэж идээд биеийн тамирын хувцас, пүүзээ өмсч гэрийн дэргэд ойр байдаг 10-н жилийн сургуулийг бэлтгэлийн гол талбар байгаа гэж сонголоо. Нэг тойрог гүйхэд ойролцоогоор 350м туулах зам байна. Үүнийг Google Earth 5.0-ийн тусламжтайгаар хялбар тооцож гаргалаа. Тэгэхээр эхний удаад анх удаа гүйж эхлэх тул 5-7-н тойрог буюу /1750м-2450м/ гүйх хэрэгтэй гэж бодлоо. Өдөр бүр гүйхдээ нэг нэг тойрог нэмж байх бүр чадахгүй юмаа гэхэд хагас тойрог гүйх хэрэгтэй гэж бодож байна. Гүйхийн тулд зөвхөн хамраараа амьсгална. Ам бол мэдээж зөвхөн хоол идэх зориулалттай гэдгийг санаарай. Ингээд миний эхний хийх алхам бол гүйлт юм. Гүйлтийн тусламжтайгаар хүний бие эрүүл чийрэг болж, оюун ухааны стресс, ачааалал багасч тайлагдаж амьдралд шинэчлэлт хийх бэрхшээлийг даван туулах тэсвэр хатуужилтай болох юм. Уншигч та ч гэсэн гүйж эхлээрэй.
Thursday, July 29, 2010
Subscribe to:
Posts (Atom)